Monday, June 22, 2015

Гэрэл зурагчдын оюуны бүтээлийг хамгаална



УИХ-ын гишүүн, Монголын гэрэл зурагчдын холбооны ерөнхийлөгч Л.Энх-Амгалан, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 




Энэхүү санамж бичгийг байгуулснаар Оюуны өмчийн газраас гэрэл зурагчдын оюуны өмчийг хамгаалахад анхаарч ажиллах юм. Оюуны өмчийн газраас гэрэл зурагчдад хамтарсан сургалт, эрдэм шинжилгээний хурлыг тогтмол зохион байгуулах ажилууд хийгдэнэ.

admine Bobo: Та миний блогоор ороод хэрэгтэй мэдээллээ авсан гэдэгт бүрэн найдаж байна. Санал хүсэлтээ санаа зоволтгүй бичиж үлдээгээрэй. Таны ирээдүй гэрэлтэй байг.


Мэдээллийн эх сурвалж: eagle.mn

Хүүхдийн эмнэлэгийн утаснууд

Хэнд ч хэрэг болох хүүхдийг эмнэлэгийн утасны дугаарууд


admine  Bobo: Та хэзээ нэгэн цагт хүүхэдтэй болно эсвэл хүүхэдтэй болчихсон эмнэлэг хайж байхад тан хэрэг болсон бол би баяртай байна.

Monday, May 18, 2015

Анхны юм бүхэн сайхан


2014 оны хавар бүтээгдсэн "Даяаршилын эрэн үед ондооших нь" таван бүлэгтэй нэвтрүүлгийн нэг болох РС тоглоомонд дотсон байсан хоёр хүүгээ моринд дасгаж донтолтоос нь гаргаж чадсан гайхалтай аавын талаар мөн ухамсартай хоёр хүүгийн тухай өгүүлсэн "Хүүхэд морь хоёрын ээнэгшил" нэвтрүүлгийг бэлтгэж зохиол гаргаж бүтээсэн минь миний хувьд их зүйлийг сурч мэдүүлсэн юм. 



Юу ч мэдэхгүй мөртлөө энэ талаар судалж мэдээд чадах чинээгээрэй үзэгчдэд хүргэх гэсэн маань амжилттай болсон байна. Сүлд телевизээр гарч олон хүн сайнаар хүлээж авсан байлаа. Биднийг сонгож нэвтрүүлэгч хийлгэсэн Я.Болдбаатар багшдаа баярлаа анхны юм бүхэн сайхан байдаг шиг амьдралын минь нэгээхэн сайхан дурсамж болон үлдлээ.
Энэ бүтээлээ "ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ" та бүхэнтэйгээ хуваалцаж байна.


Бобо: Миний блогийг сонирхож байгаа та бүхэндээ баярлалаа.

Жолоочийн гарт олон хүний амь нас байгааг санаасай


Б.Оюунчимэг “ Намайг жирэмсэн байхад автобус хүчтэй зогсож бүгд хуйлран унахад жижиг тэрэг мөргөсөн байлаа. Би ч төрөх болсон байсан ч тэр үед цочиролд орон ус гарч төрөх эмнэлэг явсан. Ингээд бодохоор хүүхдүүд хөгшчүүд ч гэлтгүй бүгд л сайн барьж явахгүй бол жолооч хүнд итгэх хэрэггүй болж байгаагийн илрэл юм. Хүн биш мах ачиж байгаа юм шиг л хоорондоо бүүр уралдаад л байдаг бараг хүмүүс байнга хэлж ярьсаар байгаад одоо дөжирчихсөн байдаг биз” гэж ярьсан юм.

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй жолооч нар ерөнхий боловсролын 9-12 дугаар ангийн боловсролтой, автобусны жолооч бэлтгэх тусгай дамжаа дүүргэсэн жолоочийн мэргэжлийн “Д” ангилалтай, таваас доошгүй жил автомашины жолоочоор ажилласан байх шаардлагатай. Мөн гурваас доошгүй жил автобус жолоодсон, нийтийн тээврийн жолоочоор мэргэшсэн байх ёстой гэдэг. Гэтэл энэ шаардлагыг хангасан жолооч цөөн байдаг.


               


Иргэн Ж.Гантулга “Автобусны жолооч нар ганцаараа бартаат замын уралдаанд орж байгаа  тамирчин шиг л хурд сааруулагчийг үл анзааран давхиж байна. Мал ачсан машин ч ингэж явахгүй дээ. Микроны жолооч нар автобусны жолоочоор ажилд орж байгаатай холбоотой” гэж хэлсэн юм. Микро автобусыг галзуу хулгана гэдэг бол одоо нийтийн тээврийн том оврын автобусыг ингэж хэлэх болжээ.
Нийтийн тээврийн үйлчилгээнд 52 чиглэлд 745 автобус үйлчилдэг. Эдгээрт 1500 жолооч, кондуктор ажилладаг. 2010 онд нийтийн тээврийг шинэчилж одоо 100 гаруй жолоочийн ажлын байр сул байгааг мэргэшээгүй микроны жолооч нар бөглөх бий хэмээн иргэд болгоомжилж байна.
Авто тээврийн газрын сургалт хариуцсан мэргэжилтэн Д.Энх-Амгалан “Микро автобусны жолоочийн ур чадвар хангалтгүй байдаг шүү дээ. Олон хүний амь нас хариуцаж яваа гэдгээ ухамсарладаггүй. Нийтийн тээвэр ч гэлтгүй жолооны ард сууж яваа хүн бүрийг мэргэшүүлэх хэрэгтэй” хэмээн ярилаа.
Нийтийн тээвэрт үйлчилж буй автобуснууд цагтаа амжих гэж зорчигчдоо суудал дээр нь ойлгож буулган нисэх шахам давхиладдаг. Эдгээр автобусны жолооч нарын дүрэм зөрчдөг, замын хөдөлгөөнд соёлгүй оролцдог байдлыг таслан зогсоохоор Замын цагдаагийн газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар хамтран “Итгэлцлийн санамж” бичигт гарын үсэг зурж байсан удаатай.


Иргэдээс ирсэн санал гомдол нийт 4426 үүнээс барагдуулсан нь 4405 байна. Эдгээр гомдлоос хамгийн их ирсэн нь Маршрут зөрчсөн гэх гомдол 864, жолооч кондуторын зан харьцаа 697 гомдол иржээ.
Иргэн С.Батсүрэн “Чанаргүй жолооны дамжааг багасгаж төлбөрийг нэмэгдүүлэх, мэргэжлийн багш бэлтгэж урт хугацаагаар хичээллүүлэх маягаар чадваржуулвал нийтийн тээврийн гаргадаг осол аваар багасаж магадгүй” гэж ярьсан юм.

2010 оны зам тээврийн осол 160, гэмтсэн хүний тоо 83, нас барсан 3, жолоочийн буруутайгаас 137 иргэн хохирчээ.

Зайсангийн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг автобусны жолооч Хөгжим бүжгийн коллежийн уулзварын гэрэл дохиог эвдэлсэн хэрэг гарсан. Энэ нь замын мөс тогтсон хэсгийг тойрч гарч чадалгүй гулгаад гэрэл дохиог шүргэсэн гэх хүмүүс байна.
Шар хад зунжингийн автобусны жолооч урд хаалгаараа хүн оруулахгүй гэж хаалгаа хаахад нөгөө хүн нь түлхэгдэн унаж хэсэгтээл хөдлөж чадахааргүй болсон.

Иргэн Б.Отгон-Эрдэнэ “Жолооч нарыг  сургалтанд суулгаж чадваржуулах мөн ёс суртахуун дээр нь анхаар ч ажиллах хэрэгтэй. Иргэдэд үйлчлэх тал дээрээ алдаа дутагдал дээр нь анхаарвал бидэнд ч дүү нарт минь ч даган дууриахад нь зөвийг сурхад нь хэрэгтэй” гэж ярилаа.

Авто тээврийн газрын сургалт хариуцсан мэргэжилтэн Д.Энх-Амгалан “Машин жолоодох нь хүний өдөр тутмын хэрэглээ болсон. Жолооны үнэмлэх дээрээ Д ангилал даруулсан л бол том оврын тэрэг барих эрхтэй гэж ойлгодог. Тэгвэл нийтийн тээврийн болон гал, түргэн зэрэг тусгай зориулалтын машин, уул уурхайн хүнд машин механизмын жолоочдыг мэргэшүүлэх шаардлагатай. Цаашдаа бүх жолоочийг мэргэшүүлж, олон улсын зэрэгт хүргэх болно. Одоогоор үнэмлэхний загвар гарсан. Холбогдох яам, тамгын газруудаас үнэмлэхний загвартай танилцаад хавсаргаад явуулна. Тэгэхээр шинэ үнэмлэхний загвар тодорхой болно.



Жолооны үнэмлэхэд тухайн жолоочийн талаар овог, нэр, нас гэхээс өөр мэдээлэл байдаггүй. Тэгвэл мэргэшсэн жолоочийн үнэмлэхэд тусгай мэдээлэл багтаах бичил төхөөрөмж суулгана. Тухайн хүний бүх мэдээллийг компьютерээр нэмнэ. Хаана, хэдэн удаа торгуулж ямар зөрчил гаргасан гээд бүх зүйлийг багтааж болно.
Том оврын автобусны жолооч нар гэрчилгээтэй байдаг. Түүнийг нь жолооч нарыгаа мэргэшүүлж тусгай үнэмлэхээр сольж өгвөл илүү найдвартай, жолооч нарт итгэх итгэл нь иргэдэд нэмэгдэх болно.

Жолооч нар хөдөлгөөнд оролцож байх үедээ утасаар ярьж, тамхи татан танидаг хүн нь зорчиж байвал анхаарлаа сарниулж элдэв л юм ярьна. Зорчиж байгаа хүмүүс гаргаж байгаа үйлдэлд нь дургуйцан үг хэлхэд жолооч “Та нарт ямар хамаатай юм дугай л суугаад яв” гэж үл ойшоох нь дотоод журмаа зөрчиж байгаа юм.
Иргэн Ч.Түшиг “Олон хүний амь насыг хариуцаж байгаа жолоочид иргэдийнхээ үгийг сонсож дүрэм журмаа дагдаг болвол бид чинь юу гэж л муулаад янз бүрийн нэр хоч өгөөд байх вэ дээ. Мэргэшиж боловсон харицаж байгаасай л гэж хүсэх байна”.

 Нийтийн тээвэртэй холбоотой гарч байсан зарим мэдээ мэдээллийг Эндээс орж үзнэ үү. Бас эндээс.

Ч.Золбоо

Monday, April 6, 2015

Thursday, April 2, 2015

Сонингийн цаасаа ашиглан сагс хийх






























Bobo: Цагийг үр бүтээлтэй өнгрөөх хэрэггүй зүйлийг хэрэгтэй зүйл болгох. Илүү ихийг Эндээс үзээрэй.

Tuesday, March 24, 2015

Жанцангийн Чулуунцэрэнгийн товч намтар




Өвөрхангай аймагийн Хархорум суманд 1971 онд Жанцангийн арван дөрвөн хүүхдийн тав дахь хүү нь болж мэндэлжээ. Тэрээр 1979 онд Өвөрхангайн аймагийн Хархорумын бага арван жилийн сургуульд элсэж улмаар Улаанбаатар хот руу шилжин 1980 - 1987 онд 76 –р сургуулийг төгссөн.

1990 онд “Улсын цирк” – д мал амьтанг хариуцсан хэсэгт туслах ажилчин хийдэг байв.

1991 онд “Сан” компанд сантехникчээр ажиллаж байсан. 1992 онд Боловсорлын Яамны туслах аж ахуйн малчинаар ажиллаж байсан. 1993 онд Төв аймагийн Жаргалантын Талбулаг багт уурийн зууханд слесэрь хийж мөн цэцэрлэгт нь 1994 онд манаач хийж байгаад 1995 – 1997 оны хооронд “Хөх баян булаг” үр тарианы ххк – д тракторчин хийж Төв аймгийн Баянчандман сумын ТМС – д сурж “Хөдөө Аж Ахуйн Хүнд Мехнизмийн Техникч Механикч” – аар төгсөж мөн Төв аймагийн Чандман сумын Төр захиргааны зургаан байгууллагын дундын засварчин мужааны ажилыг хийж гүйцэтгэдэг байжээ.

1997 онд “БОСА” ххк – ийн талбайн цэвэрлэгчээр анх ажилд орж байсан. Үүнээс хойш 2015 оныг хүртэл Манаач,галч, туслах ажилтан, аж ахуйн нярав, жолооч, гагнуурчин селэсэр, захиралын жолооч, механикч, Одоогоор “БОСА Холдинг”- ийн Кетрингийн жолоочийн ажилыг гүйцэтгэж байна.

                                                Авсан шагнал урамшуулал

1999 онд Идэвх зүтгэл, амжилт бүтээлээр хошуучилж “Өргөмжлөл” үнэ бүхий зүйлээр шагнуулсан.

2000 онд ажил мэргэжлийн 21 хоногийн уралдаанд бусдыгаа хошуучилж “Дурсамж” – аар шагнуулав. “Шилдэг ажилтнаар” шалгаруулж талархал үнэ бүхий зүйлээр шагнуулсан.

2001 онд Компанийхаа тулгын чулууг тавих тэр цагаас өнөөг хүртэл өөрийн Зүтгэл, авьяас, хөдөлмөрөө харамгүй зориулсан хамт олныхоо өрнүүн амжилтанд хувь нэмрээ оруулж байдагт тань талархан 5 – н жилийн ойн дурсамж, үнэ бүхий зүйлээр шагнав.

2002 онд БНХАУ – ын Нийслэл Бээжин хотоор 7 хоног аялах эрхийн бичгээр шагнагдаж байсан. [БОСА ххк]

2003 онд Хамт олноосоо тодрон хамгийн ажил хэрэгч ажилтнаар шалгарч “Гэрчилгээ” авч байсан. [БОСА Трейд]

2004 онд ажил үйлсийг нь үнэлэн “БОСА Нэгдэл” – ээс талархал үнэ бүхий зүйлээр шагнагдаж байсан.

2006 онд Хамт олноо манлайлан ажилласныг нь үнэлэн “Өргөмжлөл”- өөр шагнуулсан. [БОСА Нэгтгэл]

2007 онд Монгол Улсын Засгийн газрийн шагнал “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдаж байв.

2008 онд “БОСА Нэгтгэл” – ийн ажил мэргэжлийн аварга жолоочоор шалгарч цомоор шагнагдаж байв.

2009 онд Хагас жилийн үзүүлэлтээр ажил үйлс, идэвхи санаачлагаараа хамт олноо манлайлан ажиллаж, компанид оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Өргөмжлөл” – өөр шагнагдаж байв.

2010 онд БОСА ххк “Шилдэг ажилтан” – аар шалгарч цомоор шагнуулсан. Монгол Улсын “Онц тээвэрчин” тэмдгээр шагнуулсан. Хайнанд аялах 7 хоногийн эрхээр шагнагдаж байсан.

2011 онд БОСА ххк – ийн Маркетингийн хэлтэсээс шалгаруулж “ Хамгийн ажилсан” ажилтнаар шалгарч байсан. Жич: “БОСА” ххк –ийн “Номинчимэг сан”-аас тогтвор сууршилтай ажилласанг үнэлж хашаа байшингаар ивээн тэтгэсэн. [2011 оны 10 сар]

2012 онд “ Би машиндаа хайртай” аянд хоёрдугаар байр эзэлж “Өргөмжлөл” – өөр шагнуулсан. [БОСА Холдинг ххк] Хамт олноо манлайлан ажиллаж идэвхи санаачлагатай ажилласныг нь үнэлэн “Өргөмжлөл” – өөр шагнуулсан. Монгол Улсын Худалдааны салбарын 90 жилийн ойн хүндэт медалиар шагнагдсан.

2013 онд БОСА ххк - ийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Хамгийн ажилсаг залуу”- гаар тодорч Өргөмжлөл авч байсан. Монгол Улсын Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан.

2014 онд БОСА ХОЛДИНГ – ийн “Шилдэг ажилтан” – аар шалгарч Өргөмжлөлөөр шагнагдсан.